Letra de Shireg Shireg (Acoustic)
Алаг дэлтэй унаган зээрдийнхээ Амгай юуг нь авч л услаарай Азай буурал өвгөн аавынхаа Ачлал буяныг нь санаж л яваарай Эвхээ хүрэн хөхөлбөр уулсынхаа Энгэр бэлийг нь дагаж л яваарай Эвий хөөрхий настай ээжийнхээ Элбэрэл ачийг нь санаж л яваарайШирэг ширэг ширэг ширэгШирэг ширэг ширэг ширэг Ширэг ширэг ширэг ширэгХарийн нутгийн гүнийг туулахдаа Хүлэг морио гамнаж яваарай Хүмүүн олны дунд нь явахдаа Хүний сайнтай нөхөрлөж яваарай Саадаг нугаа салхиар ундлаарай Саран илдээ сахиж унтаарай Саарыг таних совинтой яваарай Саадыг давах хүчтэй яваарайБаруун хацрыг нь үнсээд үдье дээ Буцаад ирэхэд нь зүүний нь үнэрлэе дээ Буурай аав л ижий хоёр нь ээ Буурин дээрээ хүлээж үлдье дээШирэг ширэг ширэг ширэг Ширэг ширэг ширэг ширэгШирэг ширэг ширэг ширэг Ширэг ширэг ширэг ширэг
